2016-11-11
Миний нутгийн хутагт
 Халхын 84 шидтэний нэг, Нарованчин гэгээн Пүрэвжав
Нарованчин гэгээн Б.Пүрэвжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөхөгчин гахай жилийн зуны эхэн сарын 29-нд Засагт хан аймгийн Хошууч бээсийн хошуу, одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг Цагаан асга гэдэг газар 1873-06-06 өдөр ард Билэгтийн хүү болон төржээ.
1892 онд Нарованчин гэгээн Пүрэвжавын бие лагшин чилээрхэхэд Дилова хутагт Жамсранжав түүний төрсөн газар Цагаан асгыг тахиж, Эрдэнэбадрах гэж өөрчилсөн байдаг.
1877 онд Нарованчин гэгээн Б.Пүрэвжавыг 5 настай байхад нь Монголын төр шашны тэргүүн 8-р богд Жавзандамба хутагтаас Нарованчин гэгээний дүр мөн хэмээн зарлиг ирж, Пүрэвжав хүүг Засагт хан аймгийн Хошууч бээсийн нутагт орших Нарованчин хийдийн хамба гэгээний сэнтийд залжээ.

Нарованчин гэгээн Пүрэвжав нь 5 насандаа банди, 10 насандаа равшун, 19 насандаа гэцэл сахил тус тус хүртэж 1894 онд Богд Жавзандамбыг Эрдэнэзууд залрахад адис хүртэж, Билэгт Номун цолоор шагнуулсан байна.

Нарованчин гэгээн Пүрэвжав нь төрөлхийн хурц, ширүүн, догшин зантай ч түүний цаглашгүй их ид шид, номын гэгээрэл нь мөнхийн хүч байлаа.

Нарованчин гэгээн Пүрэвжав нь цэл залуухан 27 насандаа буюу Чин улсын бадаргуулт төрийн хөхөгчнн тахиа жил буюу 1895 оны зуны дунд сард бурханы зарлигаар жанч халжээ. Гэгээнтнийг Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг Шүтээний шинэ ус гэдэг газар нутаглуулжээ.

Нарованчин гэгээн Пүрэвжав жанч халахаасаа 3 хоногийн өмнө нутгийн сүсэгтэн олон шавь нараасаа миний цогцсыг 7 хоног 49 хуврагаар сахиулаарай гэж сахисныг ёсчлон биелүүлж чадаагүй тул гэгээнтний шарилыг харийн хүн баруун гар толгойг нь хөндсөн тул Их номч 84 их шидтэний мөнхийн мэлмий Монголын хөх тэнгэрт үл оршсон гэдэг.
илово бурханы хувилгаан Цэрэндондов /Андиа гэгээн/
Цэрэндондов хуилгаан нь 15-р жарны шаргачин хонин жил /1919/ оны намрын эхэн сарын арван таванд Засагт хан аймгийн хошууч бэйсийн хошуу, одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян улаан багийн Хүрэн толгойн Өвөр булаг гэдэг газар ард Нацагшугарын хүү болон мэндэлжээ. 8-р богд Жавзүндамба хутагт Мил Богдын хувилгаан Отгонтэнгэр хайрханы өвөрт мэндэлжээ гэж айлдан, хойт дүрийг тодруул хэмээн Наро банчин хутагт, Дилова хутагт, Арь гэгээн нарт зарлиг хайрлажээ.
1924 онд Наро банчин хутагт, Дилова хутагт, Арь гэгээн нар Цэрэндондов хүүг Мил богдын хувилгаан тодруулж Агваанчанравданзансамбуу хэмээх нэр соёрхож Завхан аймгийн Отгон сумын Гэндэнчилин хийдэд хутагтын сэнтийд залжээ. Цэрэндондов хувилгаанд зориулж Арь гэгээн, Дилова хутагт Жамсранжав нар тус тус залбирал солдив зохиосон байна.

Цэрэндондов хувилгаан 1937-1945 онд Өмнөговь аймгийн Ноён Сэврээ, Ханхонгор суманд цэргийн алба хааж, 1947 оноос Завхан аймгийн шилүүстэй суманд сүү тосны эрхлэгч, намын хэсэг, худалдаа бэлтгэлийн ангид агентийн ажил эрхэлж, улсад дөчин жил тасралтгүй хөдөлмөрлөжээ. Ингэхдээ гурван удаа аймгийн аварга ажилтнаар шалгарч байжээ. Завхан нутгийхан болон шавь нарынхаа дунд агент багш гэж алдаршсан юм. Цэрэндондов хувилгааны хөдөлмөрийг төр засгаас үнэлж Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн мядалл, таван жилийн гавшгайч, худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнажээ. 1990 ээд оны сүүлчээр Энэтхэг улсаас Монголд сууж байсан Бакула ринүүчи багш очиж уулзан ихэд үнэлж байжээ. Цэрэндондов хувилгаан 1996 онд таалал төгсжэ
Сэтгэгдэл:


Нарованчин гэгээнд
Дуучин болд хүзүүгүй элбэгдоржид насанд хүрээгүй охидыг зуучилж өгдөг тэгсэн мань хүн одоо нарованчинд эхнэр зуучлаад эхнэртэй болдоос хамааралтай эхнэртэй боллоо шүү
Бичсэн: Зочин цаг: 01:18, 2021-04-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax