Эм зүйчийн үүрэг

бичсэн: nyamochir, 2016-11-12, 19:51
 ЭМ ЗҮЙЧ, ЭМ НАЙРУУЛАГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журам нь эм зүйн мэргэжлийн онцлогоос шалтгаалан мөрдөгдөх ёс суртахууны үнэт зүйл, ёс зүйн зарчим дээр тулгуурлана.

1.2.Энэхүү журам нь Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон  хувийн  ашиг  сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мөрдөгдөнө.

1.3.Эрүүл мэндийн байгууллага нь эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журмыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний ...

Эмийн зохистой хэрэглээ

бичсэн: nyamochir, 2016-11-04, 13:21
 

Эм гэж юу вэ?

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.

Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм.

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.

Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?

Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур н...