2016-11-11
Нутгийн зохиолч
 Дорно зүгт өвс болно...

Цэцэн Ли Байг бүүвэйлсэн дорно миний төрөлх нутаг Цэвцгэр үүлс мандуулсан сар миний ганган бүрх Сүмүүн өвс найгуулсан намар миний нимгэн цув Хүмүүн биеийг ганхуулсан хорвоо миний алтан завиа...

THE SKYBLUE OCEAN

(from The Book of India)



How can I forget your skyblue ocean?


How can I forget the silent and beauteous Buddha?


How can I forget the eyes of melancholy stones?


How can I forget the unshod Tamils?


How can I forget a temple with a golden roof?


How can I forget the love of small children, holding out their hands?


How can I forget the girls with their callouses and shining eyes?


How can I forget sneaking a look at their naked breasts?


How can I forget what I saw in the raging velvet of the blue ocean?


How can I forget the huge white elephants, their legs in chains?


How can I forget enjoying the milk from split coconuts?


How can I forget a life in the glance of a single elder sister?


How can I forget the skyblue ocean?


How can I forget the fishing boats, fading away into white?


How can I forget the thought of spending my life with them in song?


How can I forget pouring water by the round moon, o goddess, yearning to reach you?


Бичиж, туурвисаар л өөрт оногдсон цаг хугацааныхаа хаалгыг хаана даа



-Гадаа хавар болоод сайхан байна. Хvн амьтны сэтгэл тэнийсэн энэ улиралд таны уран бvтээл ундардаг уу, Аль эсвэл арай өөр vv?

-Дөрвөн цаг гэдэг байгалийн vзэсгэлэнтэй энэ шилтгээг хvмvvн бидний vнэт хөдөлгvvр гэж боддог. Тэр дундаа хавар миний хувьд “дотоод дуун алдалт”-ын улирал байдаг юм. Хаврын намирсан зөөлөн өд¬рvvдэд дотооддоо бодол бодох л сайхан байдаг даа. Би яруу найргийн ертөнцийн хаалгыг татаад 20 дахь хавартайгаа учирлаа. Тийм болохоор урьд урьдынхаас илvv анир гvмхэн суух хавар юм шиг л санагдаж байна.
-20 жилийн өмнөх дэвэргэн vеэ эргээд нэг дурсвал?-Залуу vеэ эргээд санахаар цаг хугацаа ямар богино, амархан өнгөрдөг юм бэ гэж өөрийн эрхгvй боддог. Миний бvсгvй хvний тухай өгvvлсэн шvлэг гуниглангуй өнгө аястай байдаг. Надад тэр тусмаа эрэгтэй хvний зvрхэнд бvсгvй хvний гоо vзэсгэлэн өвдөлт өгч чаддаг гэж боддог. Гэхдээ тэр vед бvр илvv шvv дээ. Товчхондоо ийм л байна даа.
-Яруу найрагч Ц.Бавуудоржийн дотоод сэтгэлд яг одоо ямар шинэ санаа, бодол лугшиж байна?
-Шинэ хуучны ялгааг нь сайн мэдрэхгvй байна. Ямар ч байсан Бавуудорж гэдэг нөхөр vнэн дvр, мөн чанараараа болор шиг гэрэлтэж байна даа. Vvнээс илvv шилдэг дvр төрх, шидтэй санаа оноо надад хэрэггvй. Тус ч болохгvй гэдгийг зөн билэгтэй мэдэрч сууна.
-Утга зохиолын ертөнцөд 20 жилийг vдэж. Энэ хугацаанд таны vнэн дvр, мөн чанар ганхаж байв уу?-Vгvй ээ. Цаашид ч ганхахгvй л гэж боддог. Туулсан замаа эргэн хараад дахиад зvтгэх хангалттай цаг хугацаа, орон зай байгааг мэдрэх бас сайхан л байна. Анхны шvлгээ тэрлэснээс хойшх мэдрэмжээрээ бvтээсэн хэдэн ном минь энэ хугацааны vнэ цэнийг тодорхойлох болов уу. 8-9 ном бий. Мөн англи,испани хэл дээр гурван ч ном минь орчуулагджээ. Энэ бvхнээс харахад дэлхийн хvн төрөлхтөнтэй холбогдох мөнгөлөг утасны vзvvрийг сvвлээд авч амжсан ч юм шиг санагддаг шvv.
-Энэ жилийн “Болор цом” наадмын шvvгчээр ажилласан. Энэ наадмын чанар чансааг муулж ярих хvн болон байна?-“Болор цом” яахав дээ. Утга соёлын нэг багахан чуулган шvv дээ. Иймэрхvv яруу найргийн чуулган байж байхад илvvдэхгvй л болов уу. Элдэв яриа хөөрөө гардаг л юм. Тийм ярианд чихээ дэвсээд явах биш. Надад мэдэх юм алга. Одоо бид “Монгол” гэсэн тодотголтой бvхнээ алдаж асгаж явна даа. Энэ цаг vед яруу найргаар амьсгалаад сэтгэлээ ариусгахдаа дургvйцдэг юмаа гэхэд ядаж тэр наадмаар уран тансаг монгол хэлээ сэргээгээд сонсчихдог байг л дээ. Өнөөдрийн монголчууд эх хэлээ таг мартсан байхаасаа ч сийхгvй салан задгай явна шvv дээ. Тийм болохоор “Болор цом”-д нэг их санаа зовоод яах вэ. Тэгснээс төрсөн нутгийнхаа бор толгодыг хятадуудад хvрздvvлчихгvй юм сан гэдэгт л санаагаа зовоох хэрэгтэй шvv дээ.
-Та “Болор цом”-ын тайзнаа шvлгээ сойх уу?-Уншилгvй яахав. Сэтгэлээсээ бичсэн шvлгийг минь таашаан хvлээж суудаг уншигчид цөөнгvй бий шvv. Тэднийхээ хvлээлтийн орон зайд шvлгэн цэцгээ шидэхгvй бол юм болох вэ. Уншигчид миний уран бvтээлээс Отгонтэнгэрийн арцаар ариулсан юм шиг ариусдаг, вансэмбэрvv цэцгийн vр шиг цэцэглэж чаддаг юм шvv. Яруу найргийн нандин авьяас мэдрэмжийг эртэй сайндаа би өөртөө бий болгоогvй. Монголын хөх тэнгэр, нар сарны надад өгсөн бэлэг. Тийм болохоор энэ чавхдасыг хөглөн дуугаргасаар байх “зарлиг” зvрхний минь гvнээс ундардаг гэх vv дээ. Бичиж, туурвисаар байгаад л өөрт оногдсон цаг хугацааныхаа хаалгыг хаана даа.
-Амар амгалангийн ай цуурай бол таны нэрийн хуудас. Бас “Монголын их амар амгалан” гэсэн шvлэг тань байдаг. Яг одоо та амар амгалан бодож сэтгэж чадаж байна уу?-Монголчуудын нэгэн гайхамшигт чанар бол бэлгэдэл. Бэлгэдлээр орчлон хорвоогийнхоо харыг цайруулж, өргөсийг зөөллөж, харцыг номхруулж ирсэн. Магадгvй нvvдэлчин ард тvмэнд л оногдсон тэнгэр хурмастын хувь байх гэж боддог юм. Миний “Монголын их амар амгалан” шvлэг бол энэхvv монгол бэлгэдлийн vр уурхайг хадгалсан тийм л шvлэг шиг санагддаг. Ийм шvлгийг надад илгээсэн тэр цаг хугацаанд би бишрэн мөргөмөөр санагддаг шvv. Амар амгалан гэдэг vнэ цэнэтэй зvйл. Монгол ч гэлтгvй дэлхий ертөнц маань уурссан арслангийн зулзага шиг л төсөөлөгдөх юм байна шvv дээ. Гэхдээ би амар амгалангийн тухай хvvрнэсэн шvлгэндээ их хайртай. Иймэрхvv таалалтай яваа хvн чинь амар амгалан амьдралгvй яахав ээ, тийм vv.
-Яруу найрагчид хааяа хааяахан зоригоо чангалсан байгаа харагддаг. Таны хувьд шvлэг зохиох гэж сархад хvртэж байв уу?
-Сархад хvртэх соёлтой арга хэлбэрийг эзэмшсэн гэж зохиолч, найрагч нөхдөө хvндэлдэг юм. Тэднийхээ нэг нь гэж өөрийгөө бас дөвийлгөж бодно. Гэхдээ онгодоо оруулах гэж сархад хvртдэг гэх хуучны vгийг зөвшөөрдөггvй. Миний хувьд хамгийн цэвэр тунгалаг, хамгийн гэрэлтсэн vедээ л шvлгийн санаа оноог цулбуурдаж авдаг даа.
-Одоо хvн бvхэн л улс төр яриад байна. Яруу найрагчид ч гэсэн тэгэх ёстой юу. Уран бvтээлээ ч гэсэн тэр зvгт хандуулах ёстой юм болов уу?-Уран бvтээлчид тэр дундаа vе vеийн зохиолч, яруу найрагчид ямагт энэ эх орны тархи нь ,зvрх нь, алгадах алга нь, тосоод энхрийлэх гар нь болсоор ирсэн. Одоо ч тийм байгаа гэдэгт эргэлзэхгvй байна. Тийм болохоор улс төр, соёл тvvх гэдэг зvйлийг салгаж ойлгох боломж байхгvй гэж боддог. Иймээс зохиолч найрагч бvхэн улс төрч, эх оронч байхгvй бол болохгvй.
-Тэгэхээр сайхан сайхан, хэцvv бэрхийн аль алингаар нь л дуугардаг хvмvvс байх нь ээ?
-Уран бvтээлчдийг зөвхөн дотоод ертөнцдөө амьдардаг хувьчхан амьтас мэтээр өнгөц харж болохгvй л дээ. Ухаандаа эх орны торгон хил хязгаарыг цэрэг эрс буу бариад манадаг бол бичиг номын ажил эрхэлдэг бид vзгээ бариад vндэснийхээ хэл соёл, билиг оюуны хил хязгаарыг манаж тусгаар тогтнолын төлөөнөө цаг агшин болгонд сэрэмж алдахгvй зогсож байх жишээтэй л юм л даа.
-Сvvлийн vед таниас бухимдалтай шvлэг гарч байна уу. Аль эсвэл гэгээлэг vv?-Надад заяасан мэдрэмж бол уянгын аястай, дорнын агуулгатай vндсэн хөг аялгуутай юм шиг санагддаг юм. Энэ хорин жилээ эргээд чагнахад бухимдлаа уран бvтээлээсээ ямагт ангид байлгаж ирсэн. Шvлгээр илэрхийлэх боломж миний хувьд хязгаарлагдмал байдаг гэх vv дээ. Харин ч гэгээлэг өнгөөр харж, намуухан аязад хувиргаж л хорвоогоо энэрэх байх даа.
-Яруу найрагчид жаахан нас тогтоод ирэхээрээ vргэлжилсэн vгийн зохиол руу ордог шиг санагддаг. Таны хувьд тийм цаг хугацаа арай болоогvй л байх даа?
-Уран бvтээлч бvхэнд өгөгдөн байгалийн мэдрэмж авьяас цар нь янз янз байдаг биз. Миний хувьд бол яруу найргийн энэ ертөнцөд уянгын шvлгээр хаалгыг нь тогшиж, орж ирсэн. Гарахдаа ч тийм л бvтээлээр хаалгыг нь хааж цvvлээд чимээгvйхэн гарах ёстой хvн гэж боддог юм. Тэгэхээр яруу найрагт vнэнч байх гэсэн ийм л их өндөр найдвар тавьдаг хvн дээ би.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax